УИХ-ын ээлжит чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуултийн төслүүийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Саяхан Хятадын Засгийн газрын санхүүжилттэй APT хакерын групп Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллага, 430 төрийн байгууллагын програм руу халдлага хийсэн” талаар онцлоод үүнтэй холбоотой заалт орж байгаа талаар тодруулахад УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Мэдээллийн эрин зуунд кибер халдлагын асуудал ганц манайд биш дэлхийн хэмжээнд заналхийлэл болчхоод байна. Удахгүй мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ хуульд таны хэлсэн асуудал зохицуулагдана.
Мөн таны хэлсэн халдлагуудаас гадна олон халдлага Төрийн тусгай албадын хэрэглэж байгаа систем рүү халдсан. Тоо баримтаар хэлэхэд бэлэн байна.
Аюул занал, кибер халдлагын эсрэг гадаадын иргэдийн бүртгэлийн системийг төгөлдөржүүлье, хамгаалалтыг найдвартай байлгая гэдэг үүднээс зарчмын зөрүүтэй санал хураагаад дэмжигдсэн нэг заалт бий. Хоёрдугаарт, төрийн системүүд төрийн өмч байна гэдэг заалт орж ирж байгаа” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)