УИХ-ын өнөөдрийн ээлжит цахим чуулганаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих хуулийн төсөл болон Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Шүүхийн багц хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулж, хуульч, өмгөөлөгч, прокурор, шүүгчдээс санал авах, ард нийтээр хэлэлцүүлэх санал гаргасан ч гишүүдийн олонхийн саналаар горимыг саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Үргэлжлүүлэн чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна. Эх сурвалжаас өгсөн мэдээллээр хаалттай хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуулийг хэлэлцэж байж магадгүй байна.
А.Сүх