Эмнэлгийн аюултай хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хийж буй хяналт, Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдал хаясан асуудлыг шалгасан талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга дарга Т.Баатар “Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдал хаясан байж магадгүй гэсэн мэдээллээр шалгалт хийсэн. Шалгалтаар шинжилгээ авдаг хуруу шил олон тоогоор байсан.
Шинжилгээний хуруу шилэн дээр байсан тэмдэглэгээгээр хайж үзэхэд “Элемент медикал” компанид энэ сарын 8-нд Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос хүлээлгэн өгсөн 196.3 кг эмнэлгийн хог хаягдлын хэсэг байсан.
Хэргийн мөрөөр шалгахад тус компанийн жолооч ариутгал хийлгүүлж, булуулалгүйгээр ил задгай хаясан байсан нь тогтоогдсон. Уг асуудлаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)