Цар тахлын хүнд цаг үед АН Хотынхондоо хониор тусалъя хандивын аяныг өчигдөр зохион байгууллаа. Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлсэн уг аяны хандивын тоглолтыг Талын Монгол тв-ээр үзэгч олонд толилуулсан юм.
Гурван цаг үргэлжилсэн хандивын тоглолтын үеэр Төгрөг 55.120.262 Хонь 4089 Ямаа 1011 Адуу 20 Үхэр 9 Тэмээ 1-ийг иргэд хандивласан байна. Хүнд хэцүү цаг үед хандивын аянд нэгдэж, хотынхондоо хониор тусласан, идэвхтэй оролцож сэтгэлийн өглөг өргөсөн нийт иргэд, малчдад АН талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (2)