УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Мэдээллийг бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр “Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийг хэлэлцлээ. Бид өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд хууль, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай. Үүний нэг нь Шүүхийн багц хууль.
Шүүхийн багц хуулийг шинэчлэхээр ажлыг хэсэг ажиллаж байна. Томоохон өөрчлөлт хийнэ. Ажлын хэсгээс санал дүгнэлтээ бэлэн болгоод дууссан. Маргааш байнгын хороогоор хэлэлцүүлнэ.
МАН 2020 оны сонгуульд нэг том амлалт өгсөн. Энэ нь нийгэмд шударга ёс тогтоох, хариуцлагын тогтолцоог бий болгох. Энэ утгаар Шүүхийн тухай хуульд ач холбогдол өгч байна. Хоёрдугаарт, МАН салбаруудаас хийх томоохон бүтээн байгуулалт түүний санхүүжилт, хийгдэх ажилтай танилцаж байна. Өнөөдөр байгаль орчны салбарт 2024 он хүртэл хийгдэх үйл ажиллагаа түүний санхүүжилттэй танилцаж, бүлгээс дэмжлэг үзүүлэхээр боллоо” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)