УИХ дахь АН-ын мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд мах тараах тухай онцоллоо.
Тодруулбал, энэ жил АН-ын 20 жил, Монгол Улсад ардчилсан хувьсгал үүссэний 31 жилийн ой тохиосон. Гэвч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан АН өргөн хүрээнд тэмдэглэхийн оронд аян зохион явуулж амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд мах тараахаар болжээ.
“Хотынхондоо хониор тусалъя” арга хэмжээний хүрээнд нийт 7000 бог цугласан бөгөөд үүнийг мах бэлтгэдэг газарт өгч ариун цэврийг нь хангуулан тус бүр таван кг-аар савлан айл өрхүүдэд тараах аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)