Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлыг хэсэгчлэн тогтоохоор болсон талаар танилцууллаа.
Энэ хүрээнд дараах 15 байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Тодруулбал,
- Эрчим хүч, дулаан
- Хүнсний үйлдвэрлэл
- Газрын тос түгээлт, үйлдвэрлэл
- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Стратегийн чухал ач холбогдолтой объект, техникийн үйл ажиллагаа
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот суурин, усан хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
- Эм, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа
- Банк, санхүү
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
- Тусгайлсан чиг үүрэг бүхий үйл ажиллагаа
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
- Төрийн захиргааны байгууллага
- Хүүхэд хамгааллын байр
- Буян, оршуулгын үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллана.