Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар тусгаарлах байрны хүрэлцээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тусгаарлах байрны хүрэлцээ муу байна. Дотоодын халдварын нөхцөл байдал багаслаа гэж үзээд гадаадад байгаа иргэдээ татан авах дөрвөн нислэг үйлдсэн.
Дотоодын нөхцөл байдал хүндэрсэн учраас гаднаас иргэдээ авах ажиллагаа хүндрэлтэй байна.
Нэг өрөөнд нэг иргэн, өрх журмыг өөрчилсөн. Цаашид тусгаарлах байрууд камертай байх, бичлэгийг хадгалдаг байхаар ажиллаж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)