Улаанбаатарын хэмжээнд нөхцөл байдалтай холбоотой эрсдэлийн үнэлгээг ХӨСҮТ ахлаад хийж байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.
Мөн тэрбээр “Халдвар нийтийг хамарчихвий гэсэн эрсдэлтэй учраас хөл хорио тогтоох санал оруулсан. Улаанбаатарын хувьд нийт 415 мянган өрхөд хийх нь утгагүй, шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл, тархалт нийтийг хамраагүй голомтолсон учраас 1500 хүнд PCR шинжилгээ хийснээр 62 хүнийг илрүүлсэн. Тиймээс нийслэлчүүдийн өрх бүрд шинжилгээ хийх нь үр ашиггүй, шаардлагагаүй гэж үзсэн. Цаашдаа ч нийслэлийн хэмжээнд ойрын хавтлуудаа тогтоогоод цаг алдалгүй арга хэмжээ авч шинээр үүссэн голомтыг хумих боломж бий.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)