АН-ын бүлгийн хүсэлтээр Шүхийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товлосон байсан ч УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэхээс гурав хоногийн завсарлага хүсэж ийн хойшлуулжээ.
Ингэснээр Шүүхийн тухай хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх нь.