Европын Холбооны Элчин сайд Траян Христеа, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нарын хамтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад шаардлагатай төсвийн төлөвлөлтийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төслийн нээлтэд цахим хэлбэрээр оролцлоо. Уг төслийг Европын Холбоо, НҮБ-ийн хамтаар хэрэгжүүлэх юм.
Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагаврыг бууруулахад энэ төсөл ихээхэн тус болно. Орлогын хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих энэхүү төсөл нь 7.4 сая еврогийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгааг онцлон хэлье.