Сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог
“Балдорж” шагнал гардуулах дөрөв дэх удаагийн ёслол өнөөдөр болно. Энэ
удаа шилдэг бүтээлийн шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Г.Цолмон,
Д.Оюун-Эрдэнэ, “Өдрийн сонин”-ы Ж.Гангаа, “Монголын үнэн”-ий В.Нэргүй,
М.Наранболд, “Ардын эрх”-ийн А.Алтантуяа, З.Боргилмаа, “Улс төрийн
тойм”-ын Л.Мөнхбаясгалан, “Үндэсний шуудан” сонины Б.Ганчимэг,
Г.Отгонбаяр, Х.Бүрэнтогтох, ахмад сэтгүүлч Р.Чулуун, “Өглөөний сонин”-ы
Ж.Нарангэрэл нар хүртэхээр болжээ. Өнөөдрийн шагнал гардуулах
ёслолын үеэр Монголын сэтгүүл зүйн гурван үеийнхэн “Улаанбаатар”
ресторанд чуулж, дээрх сэтгүүлчдийн нэг нь шилдгийн шилдгээр шалгарч,
“Балдорж” шагналын эзэн болох юм.
“Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч Б.Ганчимэг сэтгүүлзүйн дээд шагналын анхны эзнээр шалгарч байсан. Харин 2010 онд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, 2011 онд “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгчийн зөвлөх, сэтгүүлч, нийтлэлч Ж.Гангаа шилдгээр тодорч, “Балдорж” шагналын эзэн болсон билээ.

Д.Ундрах 24tsag.mn