Энэ оны эхний найман сарын байдлаар Дорнод баймагт хамгийн олон халдварт өвчний тохиодол гарчээ. Улсын хэмжээнд 24 төрлийн 29762 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь 10 мянган хүний 107 нь ийм төрлийн өвчин туссан гэсэн үг юм. 10000 хүн амд ногдох халдварт өвчний гаралт Дорнод 195.9, Дорноговь 113.0, Улаанбаатар хот 156.3 байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа гэсэн судалгаа гарчээ. Халдварт өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үеэс 3675 өвчлөлөөр нэмэгдсэний гол шалтгаан нь гахай хавдрын 6872, улаануудын 187, тэмбүүгийн 144 өвчлөл нэмэгдэж гарсантай холбоотой юм байна. Харин амьсгалын замын халдварт өвчин энэ оны эхний найман сарын байдлаар 12782 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 42.9 хувийг эзэлсэн байна.
Түүнчлэн энэ оны эхний найман сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын нийт 8983 тохиолдол бүртгэгдснээс 29.8 хувийг трихомониаз, 37.4 хувийг заг хүйтэн, 32.8 хувийг тэмбүү өвчин тус тус эзэлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүү өвчин 144 тохиолдлоор нэмэгдсэн байна. Энэ онд ХДХВ/ДОХ-ын 13 тохиолдол Улаанбаатар хотоос мэдээлэгдэж бүртгэгджээ.



















































