
АНУ-ын Вашингтон хотын амьтны хүрээлэнд өнгөрсөн ням гарагт панда баавгай бамбарууш төрүүлжээ. Пандаг Мэй Хиан гэдэг бөгөөд 14 настай. Өмнө нь гадуур хээлтэй болсноос хойш эрүүл бамбарууш төрүүлэх боломжгүй гэж үзэж байжээ. 2005 онд түүнд эс шилжүүлэн суулган хээлтүүлэх гэсэн ч амжилтгүй болсон байна. Харин энэ удаа эрүүл бамбарууш төрүүлсэн нь байгаль хамгаалагчдын хувьд том үйл явдал болжээ. Бамбаруушыг паркын ажилчид камераар ажиглаж байгаа бөгөөд 100 хоногийн дараа нэр өгөхөөр шийджээ.
Одоогоор онгон байгальд дөнгөж 1600 панда амьдарч байгаа юм.