Өчигдрөөс эхлэн такси нэгдүгээр эгнээгээр явна гэсэн мэдээлэл гарсан.
Харин энэ талаар албаны хүн “Такси нэгдүгээр эгнээгээр явбал иргэд такси
хүлээж удаан зогсохгүй саадгүй явчих юм болов уу гэсний үндсэн дээр бид
энэ талаар ярилцаж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар шийдвэр гараагүй.
Тэгээд ч ийм хариуцлагатай ажлыг өнөөдөр яриад маргааш хэрэгжүүлнэ гэж
байхгүй шүү дээ.

Өчигдрөөс эхлэн такси нэгдүгээр эгнээгээр явна гэсэн мэдээлэл гарсан. Харин энэ талаар албаны хүн “Такси нэгдүгээр эгнээгээр явбал иргэд такси хүлээж удаан зогсохгүй саадгүй явчих юм болов уу гэсний үндсэн дээр бид энэ талаар ярилцаж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар шийдвэр гараагүй. Тэгээд ч ийм хариуцлагатай ажлыг өнөөдөр яриад маргааш хэрэгжүүлнэ гэж байхгүй шүү дээ.
Нэгдүгээр эгнээнд явуулбал такси үйлчилгээнийхэн ямар шаардлага хангах вэ гэдгийг бид судалж үзэж бэлтгэл ажил хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл такси үйлчилгээний стандартыг судалж шалгана гэсэн үг. Бид Замын цагдаагийн газартай хамтран ямар машинуудыг явуулах вэ гэдгээ тогтоно. Түүнээс хувийн машинтай хүн бүхэн явна гэсэн ойлголт байхгүй. Тодорхой шалгуур байгаа” гэсэн тайлбар өгчээ.
Б.Золбоо