УИХ-ын чуулганаар Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын хооронд зорчих иргэдийн виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцлээ. Гадаад харилцааны яамнаас хоёр орны хооронд зорчих иргэдийн визийг төлбөргүй болгох санал гаргасан юм. Үүнийг гишүүдийн 82,1 хувь нь дэмжиж, хуулийн төслийг баталлаа. АН-ын "Монгол хүн" хөтөлбөрт АНУ, Япон, Солонгос зэрэг монголчууд олноороо зорчдог орнуудыг визгүй болгох тухай тусгасан байгаа. Өмнө нь Өмнөд Солонгос руу явахад визгүй болгоё гэсэн санал гарч байсан юм. УИХ-ын гишүүд цаашид хэлэлцээрээ идэвхитэй хийж, монголчууд тус улс рүү визгүй зорчдог болгох нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.
Мөн УИХ-ын гишүн С.Одонтуяа Өмнөд Солонгост хараар ажиллаж байгаа иргэд болон Өмнөд Солонгост хүнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн асуудлыг ЭСЯ нь анхааран ажиллах хэрэгтэй байгааг хэлсэн юм.




















































Сэтгэгдэл (1)