
Соёлын өдрийн хөтөлбөрийн дагуу өнөөдөр (09.18) 10.00 цагаас Үндэсний төв номын санд Монгол-Хятадын зохиолчдын форум, “Хятадын уран зохиолын дээж” ном бэлэглэх ёслол болно. Мөн үдээс хойш Хятад-Монголын монгол анагаах ухаан, эм бэлдмэлийн дээд хэмжээний форум “Улаанбаатар” зочид буудалд болох юм байна.
Соёлын арга хэмжээний хөтөлбөр
1. Уран сайхны тоглолт
18-нд "Хүүхдийн тэнгэрийн эгшиглэн" хүүхдийн хөгжимгүй найрал дууны тоглолт Соёлын төв өргөөнд 19.00 цагаас
19, 20-нд "Нууц тарнийн Шаолинь" үшүгийн тоглолт Соёлын төв өргөөнд 19.00 цагаас
2. Форум, уулзалт ярилцлага
19-нд 09:30 цагт "Солонго" сэтгүүлийн уншигчдын уулзалт ярилцлага "Баянгол" зочид буудалд
19-нд 14:00 цагт Хөх хот-Улаанбаатарын захиргааны ажлын уулзалт
20-нд 09:30 цагт Хятад-Монголын хэвлэл мэдээллийн III форум "Чингис хаан" зочид буудлын III давхарт
18-21-ний орой бүр Монголын үндэсний телевизээр кино өдрүүдийн хөтөлбөр гарах аж.
Т.Хулан