
“Нисванисчуудын өдөр”-т ОХУ-ын металл рок “Шторм” хамтлагийг урьж оролцуулж байгаа ба тэд өмнө нь гурван ч удаа “Playtime” наадамд уригдан тоглож байсан болохоор хэдийнэ металл хөгжим сонирхогчдын танил болсон хамтлаг юм. “Шторм” хамтлаг энэ удаа “Аnima mundi entertainment”-ын урилгаар зөвхөн Нисваничуудад зориулан тоглохоор иржээ. “Шторм” хамтлагийнхан “Нисванис” хамтлагийн “Улаан хэрүүлч”, “Зөвхөн секс” гэсэн хоёр дууг өөрсдийн метал урсгалаар орос хэл рүү орчуулан дуулж байгаа аж. Мөн “Нисванис”-чуудын баярт “Метроном”, “Булсара”, “Профетс”, “Сүх”, “Зүгээр л”, “Silence scream” хамтлагийнхан оролцох юм. Эдгээр хамтлагийн нэгдсэн метал тоглолт өнөөдөр “iLoft Function house”-т 19.00 цагаас эхэлнэ.
Т.Энхэлээ