
Орон нутгийн сонгуульд ямар техник хэрэгсэл ашиглах тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Гишүүд Орон нутгийн сонгуульд 2012 оны УИХ-ын сонгуульд ашигласан АНУ-ын “New Image” маркын бүртгэх, санал хураах, тоолох машиныг ашиглах нь зүйтэй гэж үзэн баталлаа. УИХ-ын сонгуулийн дараа энэ машин сонгогчдын саналыг будлиулсан гэх гомдол санал гарсан ч ийнхүү гишүүдийн 80 гаруй хувийн саналаар дахин ашиглах боллоо.