

Гэтэл шуугиан намжаа ч үгүй байхад Италийн ерөнхий сайд асан Силвио Берлусконийн эзэмшдэг “Chi” сэтгүүл хааны гэр бүлийнхнийг айлгаад амжлаа.
Италийн сэтгүүл Францын сэтгүүлийн эсрэг хуудийн үйл ажиллагаа явж байгааг үл харгалзан өчигдөр гүнж Кейт Миддлетоны 26 хуудас нүцгэн зургийг нийтэлсэн байна. “Chi” сэтгүүлийн нийтэлсэн зургуудийн 14 нь “Closer” сэтгүүлд нийтлэгдсэн байжээ. Үлдсэн 12 зураг нь өмнө нь гараагүй зургууд байв.
Зургуудыг Кейт, Уиллиам нарыг өнгөрсөн сард амралтаараа Франц дахь хамаатныдаа байрлах үеэр нууцаар дарсан байна.
Хуулийн байгууллагынхан ханхүү, гүнж нарын гомдлын дагуу хэрэг үүсгэн сэтгүүлүүдийг шалгаж байгаа юм. Харин “Chi” сэтгүүлийн эрхлэгч Алфонсо Сигнорини “Францын “Closer” сэтгүүл нэгэнт тэдний нүцгэн зургийг дэлгэсэн байсан учир манай сэтгүүлд ихээхэн асуудал үүсэхгүй байх” хэмээн ярьсан байна.
Д.Идэр












