Энэ сарын 17-нд буюу өнгөрсөн даваа гаригт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт мансуурч байсан этгээдүүдийг саатуулсан.

Энэ сарын 17-нд буюу өнгөрсөн даваа гаригт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт мансуурч байсан этгээдүүдийг саатуулсан. Тус дүүргийн зургадугаар хорооны 24 дүгээр байрны гараажид 23-35 насны дөрвөн залуу машиндаа хар өнгийн өвс мэт зүйл татан мансуурч, хөгжмөө чанга тавин, орилж хашгирч байсныг нь оршин суугчид тус дүүргийн цагдаагийнханд мэдээлсэн юм. Одоогоор хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Мөн байцаалтын явцад мансуурсан залуус “Сонирхоод татсан” гэж мэдүүлсэн юм байна. Тэдний татаж байсан өвсийг шинжилгээнд өгөөд байгаа аж.
Б.Золбоо