
Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол яагаад энэ зөвлөлд дандаа эрэгтэйчүүд ороогүй талаар асуусан юм. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт амжилттай ажиллаж байгаа олон чадвартай эмэгтэйчүүд, залуучууд байгаа. Тэднээс яагаад оруулж болоогүй юм бэ?" гэж асуув.
Харин УИХ-аас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд 27 хүн нэр дэвшүүлснээс хоёр нь эмэгтэй байсан. Тэднээс санал хурааж ийм дүн гарсан" гэв. Мөн ерөнхийлөгчийн зүгээс энэ зөвлөлд 6 хүн санал болгоход нэг ч эмэгтэй хүн байгаагүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбарлалаа.
Мөн Ц.Оюунгэрэл сайд "Байнгын хорооны хурлаар нэр дэвшсэн хоёр эмэгтэйн нэрээр санал хураах гээд чадсангүй. Гэхдээ ер нь хүйсийн тэгш байдлыг хангах ёстой гэдгийг ярилцаад дараагийн ээлжинд эмэгтэй гишүүд оруулахаар болсон. Энэ хүртэл хүйсийн тэгш байдлыг анхаараарай. Түүхээ харуулах гээд зөвхөн цэргүүдээ харуулаад байдаг. Түүхийг ганцхан эрэгтэй хүмүүс бүтээсэн юм шиг болоод байна" гэж саналаа хэлэв.
Хуулийн дагуу өмнө нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан найман гишүүнийг ажлаас нь чөлөөллөө.