
Өнөөдөр үдээс өмнөх УИХ-ын чуулганаар Өмнөд Солонгос руу зорчих визийг төлбөргүй болгож, Орон нутгийн сонгуулийн зардал болон ашиглах техник, хэрэгслийг баталсан. Мөн Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталж, МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн долоон гишүүнийг томилсноор түр завсарлаад байна. УИХ-ын нэгдсэн чуулган 15 цагаас үргэлжлэх бөгөөд ээлжит бус чуулганы хаалт болох юм.