
Өнөөдөр АНУ-ын Нью-Иорк хотын цагдаа нарт иргэний тээврийн онгоцонд террорист халдлага үйлдэхээр тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу "FBI"-ын тусгай ажилтнууд дурдагдсан хоёр онгоцыг Нью-Иорк хотод буулгажээ. American Airlines-ийн энэ хоёр онгоц нь Сан Франциско болон Хельсинк руу нисч байсан аж. Гэхдээ шалгалтаар ямар ч тэсрэх бөмбөг, террорист халдлагын мөр илрээгүй гэж "CNN" мэдээллээ. Харин утсаар худал мэдээлэл өгч, зорчигчдыг саатуулсан хэрэгтэнг мөрдөхөөр ажиллаж эхэлсэн байна.
Б.Баяр