Калифорнийн амбан захирагч асан Арнолд Шварцнеггер өнгөрсөн тавдугаар
сард эхнэр Мария Шриверээс салсан билээ. Yahoo сайтын мэдээлснээр
булчингийн эзэн маань хэд хоногийн өмнө хөршдөө “Миний дөрвөн хүүхдийн
ээж, эхнэр асан маань надаас уучлал гуйх ёстой. Хэрвээ тэгэхгүй бол би
20 настай амрагийг хаанаас ч олж чадна” хэмээн сайрхан ярьжээ.
Калифорнийн амбан захирагч асан Арнолд Шварцнеггер өнгөрсөн тавдугаар сард эхнэр Мария Шриверээс салсан билээ. Yahoo сайтын мэдээлснээр булчингийн эзэн маань хэд хоногийн өмнө хөршдөө “Миний дөрвөн хүүхдийн ээж, эхнэр асан маань надаас уучлал гуйх ёстой. Хэрвээ тэгэхгүй бол би 20 настай амрагийг хаанаас ч олж чадна” хэмээн сайрхан ярьжээ. Эхнэр Шривер нь хүү Кристоперыг төрүүлээд удаагүй байхад Милдред Байна гэх эмэгтэй түүний бас нэгэн хүү 14 настай Жозефийг төрүүлсэн гэдэг нь илчлэгдсэнээр тэдний гэр бүл салахад хүрсэн юм. Тэд салсны дараахан Шривер Арнолдыг асуудлаа ярилцаж, эргэн нийлэхийг хүссэн ч тэр хүлээн аваагүй юм байна. Эцэст нь 56 настай Шривер 65 настай Арнолдоос салах өргөдлөө өгөхөд Арнолд Шварцнеггер “Надад мөнгө, хүч чадал байна. Бас хувийн онгоц, найзууд ч бий” хэмээн хэлж байсан нь олны дургүйцлийг хүргэсэн юм.
Тэдний гэр бүл албан ёсоор салах асуудал хэлэлцэгдэж байна. Харин эхнэр нь өөрийн твиттертээ “Арнолд биднийг улс төрийн зорилгоор ашиглахын тулд салах ажлыг удаашруулж байна” хэмээн бичжээ.
Д.Идэр



















































