Энэ сарын 21-ний буюу ирэх баасан гаригийн 22.00 цагаас Зүүн дөрвөн
замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын
хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд
талын урсгалыг хаахаар болжээ.

Энэ сарын 21-ний буюу ирэх баасан гаригийн 22.00 цагаас Зүүн дөрвөн замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг хаахаар болжээ. Тус замд суурийн доод үе, буталсан чулуун суурь, хоёр үе асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэх аж. Цаашид урд ба хойд урсгалыг хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй байгаа юм. Замыг энэ сарын 28-ны 07.00 цагт нээх юм байна. Уг ажлын гүйцэтгэгчээр "Ялгуусан" компани ажиллаж байгаа аж.
Б.Золбоо