
АНУ-тай хил залгаа орших Мексикийн Кохуйла хотод байрладаг шоронгоос 130
гаруй хоригдол оргосон талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Тус хотын
Олон нийтийн аюулгүй байдлыг хариуцсан дарга Луис Морган цагдаа нар
авилга авч хоригдлуудыг зугтаалгасан байж магад хэмээн мэдэгдсэн байна.
Оргодлуудыг орон даяар эрэн сурвалжилж байгаа юм байна.

АНУ-тай хил залгаа орших Мексикийн Кохуйла хотод байрладаг шоронгоос 130 гаруй хоригдол оргосон талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Тус хотын Олон нийтийн аюулгүй байдлыг хариуцсан дарга Луис Морган цагдаа нар авилга авч хоригдлуудыг зугтаалгасан байж магад хэмээн мэдэгдсэн байна. Оргодлуудыг орон даяар эрэн сурвалжилж байгаа юм байна.
Сүүлийн жилүүдэд тус улсын цагдаа нар гэмт бүлэглэлийг ихээр баривчилснаар шоронгууд хяналтын тооноос олон хоригдол хорьж байсан аж. Тиймээс гэмт этгээдүүд оргосон нь харгалзагч нар тэдний бүлэглэлийн санхүүгийн сүлжээнээс авилга авсан байж болзошгүй гэнэ.
Д.Идэр