Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад машинаа хулгайд алдлаа гэх дуудлага иржээ.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад машинаа хулгайд алдлаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Толгойтын 55-... тоот хашаанд байсан “Toyota Corona” маркийн хар хөх өнгийн автомашин алга болсон байжээ. Тиймээс дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Замын цагдаагийн газраар зарлуулсан байна. Одоогоор уг хэрэгт тус дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 22 настай З-г сэжиглэн шалгаж эхэлжээ.
Б.Золбоо