зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Бөхбат: Н.Түвшинбаярын асуудлыг бүх талаас нь нягталж шалгаасай гэж бодож байна

2021-4-07
0
ЖИРГЭХ

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан, олимпийн зэрэглэлийн шүүгч, гавьяат дасгалжуулагч Машбатын Бөхбаттай ярилцлаа.


-Олимп хаяанд ирсэн энэ чухал мөчид жүдо бөхийн хоёр тамирчин зодолдож, нэгийгээ гэмтээсэн асуудал монголчуудын бахархал, тэднийг гэсэн сайхан сэтгэл рүү ус цацлаа. Шуудхан хэлэхэд бүгд харамсч, жихүүцэж байна. Тэд хэдий шигшээ багт харъяалалгүй ч Монголын жүдочид хэмээх  их айлаас өсч өндийсөн залуусын нэг. Та Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж явсан. Бас олимпийн зэрэглэлийн шүүгч. Болж буй үйл явцад ямар дүгнэлт өгөх вэ?

-Ийм зүйл болсонд гүнээ харамсаж байна. Надтай бодол нэгтэй олон хүн байгаа байх. Жүдо ямар сайхан спорт болохыг манай ард түмэн сайн мэдэхээс гадна зүрх сэтгэлээрээ дэмжсээр  ирсэн. Саяхан болсон “Их дуулга”-д баг тамирчид маань амжилттай оролцож, монголчууд хэрхэн баярлаж, бахдан хүлээн авлаа. Тийм биз дээ. Энэ спортод өндөр амжилт гаргахаас гадна ёс зүй, сахилга бат, хүндэтгэл гэж асар чухал зүйл бий. Гэвч энэ удаа нэр хүндтэй хоёр  тамирчны маань нэг нь үхэл амьдралын заагт, нөгөө нь хэцүү нэртэд хүргэгдлээ. Бодох бүрт харамсал төрж байна. Хэвийн бус энэ үзэгдэлд миний бие олон түмнээсээ, жүдо бөхийн спортод элэгтэй, энэ спортыг дэмждэг нийт монголчуудаасаа   уучлал  гуйж, гүнээ харамсаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлье. Э.Энхбатынхаа гэр бүл, үр хүүхэд, аав, ээж, ах дүү садан, төрөл төрөгсдөөс нь уучлал гуйя.

-Болсон явдал юунаас болсон талаар мэдээлэл танд байна уу?

-Хэвлэлд гарч, цагдаагаас мэдээлснээс илүү мэдээлэл алга. Үнэнээ л хэлье. Би АНУ-д биеэ эмчлүүлж байна. Болсон явдлыг хэвлэл, мэдээллээс анх хараад гайхаж, одоо ч итгэж чадахгүй л байна. Н.Түвшинбаярын гаргасан амжилт бүр нэг хүнийх юм шиг харагддаг ч угтаа бол Монгол Улсын амжилт юм шүү дээ. Энэ амжилтын цаана уул ус, өсөж төрсөн нутгийн ахан дүүс, эцэг, эх, өвөг дээдэс, баг хамт олон, найз нөхөд, багш дасгалжуулагч, эмч массажист болон бэлтгэл хангагчид бүгд багтдаг. Ер нь бол багийн амжилт. Түүний үзүүлсэн энэ ховор амжилт  бол  нийт  монголчуудын амжилт. Бидний түүх гэсэн үг. Тэгэхээр гаргасан амжилтыг нь цуцлуулах асуудал яагаад ч байж болохгүй зүйл. Бид өөрсдийн түүхээ үгүй хийж болохгүй. Харин хувь хүний тухайд хариуцлага тооцох нь мэдээж байх ёстой зүй ёсны асуудал.

-Энэ асуудлын дараа Н.Түвшинбаяр жүдогийн татамид дахин гарах ёс зүйн асуудал сөхөгдөх болов уу?

-Ёс зүйн асуудлыг зүй ёсоор шаардах ёстой. Энэ дагуу жүдогийн хамт олон хариуцлага нэхэх нь зөв юм. Энэ бол цаг хугацааны асуудал. Бид өмнө нь тамирчин, багш, дасгалжуулагч, удирдлагуудад хариуцлага тооцож, шийтгэл ногдуулж байсан. Баг тамирчдын амжилтаас шалтгаалан өөрөө ч ажлаа хүлээлгэн өгсөн удаатай. Хариуцлага, шийтгэл бүрийг ил гаргаж мэдээлж байсангүй. Учир нь хувь хүний нууц гэдэг утгаар нь олонд зарлах нь таатай биш гэж үздэг.

-Өнгөрсөн хугацаанд холбооны зүгээс Э.Энхбатын ар гэрийнхэнтэй холбогдож, хохирогчийн эрүүл мэнд дээр анхаарсан зүйл байна уу?

-Э.Энхбатыг хохирсон өдрөөс эхлэн олон хүн анхаарал тавьж, асууж сураглаж, амь наснаас хол байгаасай, хөл дээрээ босоосой гэж залбирч байна. Түргэн л эдгэрээсэй билээ. Биеийн байдал нь тогтворжоод ирвэл гадны сайн эмнэлэгт эмчлүүлэхээр ярьж байгаа. Монголынхоо  алтан гарт эмч нарт ч ихээхэн найдаж байна. Э.Энхбатынхаа гэр бүлээс  ахин дахин уучлалт гуйж байгаагаа энэ ярилцлагаараа дамжуулж байна. Тэдэнд ямар хэцүү байгааг ойлгож байна. Монголын ард түмний  сэтгэл зүрх шимширч байна. Бидэнд энэ хүн эрүүл болно гэдэг сайхан сэтгэл, ерөөл юу юунаас чухал.

-Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар өмнө нь бэлтгэл, сургуулилт, тэмцээн уралдааны үед таарамжгүй байдал үүсгэж байсан уу?

-Тийм байдал огт гаргаж байгаагүй. Гэхдээ тэднийг ийм байдалд оруулсан шалтгаан байх шиг байна. Мөн Н.Түвшинбаярт архинаас гадна элдэв сэтгэцэд нөлөөлөх бодис ууж байгаа зүйлд нь хийж  өгсөн эсэхийг сайтар  шалгах хэрэгтэй гэж бодож байна. Маш дотно найзууд иймдээ тултал асуудал үүсгэнэ гэдэг нь өөрөө эрүүл биш. Эрүүл ухаан нь алдагдсан байна гэсэн үг. Монголчууд үнэнд л дуртай ард түмэн.

-Н.Түвшинбаяр Э.Энхбат нарыг ийм асуудал гаргасанд хөндлөнгийн нөлөө орсон гэж хэлж байна уу?

-Магадгүй учраас л сайн шалгах хэрэгтэй гэж бодож байна. Эргэн тойронд нь ямар ч хүмүүс байсан юм. Мөн Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах зорилгоор энэ хоёр залуу золиос болгосон байх вий. Саяхан болсон явдлуудыг эргэцүүлэхэд боксын тамирчин сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэсэн асуудал гарлаа гээд шуугисан. Бас л эрүүл ухаанаас гарамгүй  үйлдэл гаргасан бичлэгийг нь хүртэл  цацаад байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсны төлөө олигархи бүлэгтэй тэмцэж байгааг ард түмэн мэдэж байгаа. Тэгэхээр нөгөө талаас нь хийсэн байж магад гэсэн хардлага байна. Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгч болоод халаа сэлгээ хийсэнгүй. Хүнд их итгэмтгий, гүндүүгүй цайлган хүн шүү дээ. Сү.Батболдын хүү Баттүшиг, олимпийн аварга Э.Бадар-Ууган гэхчлэн хүмүүсийг  улираан ажиллуулж байгаа.

-Ингэхэд Н.Түвшинбаяр архи дарс тэгж их хүртдэг хүн үү, энэ талаар та юу мэдэх вэ?

-Тэгж их ууж согтуурч байхыг нь харж байсангүй. Аливаа баяр ёслолын арга хэмжээ, найр хурим гэх мэт үйл явдлуудад таарч байсан. Хэтрүүлж ууж хүн амьтан зодож элдэв асуудалд орж байсныг мэдэхгүй юм. Хүнийхээ хувьд их зөөлөн, цайлган хүү хөдөөнөөс анх ирж байсан, тэр зан нь олимпийн аварга боллоо, ийм тийм амжилт гаргалаа гээд өөрчлөгдөөгүй, ийм л залуу.

-Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид оролцох боломжгүй болж байна. Тамирчдаас коронавирус илэрсэн  гэсэн мэдээлэл байгаа?

-Энэ талаар манай холбоо албан ёсны хариулт өгсөн байна билээ. Миний бодол гэвэл, эрсдлээ тооцоолж гадагшаа явах хэрэгтэй байлаа. Мөн зарим тамирчин олимпийн наадамтай жилийн тэмцээн уралдаанд хувийн зардлаар оролцоно гэдэг байж болохгүй асуудал гэдгийг хэлье.

-Хэрэв та жүдо бөхийн холбоондоо харьяалагдаж байсан бол Н.Түвшинбаярт ямар хариуцлага тооцох байв?

-Хариуцлага тооцох асуудал нь хууль хяналтын түвшинд ч нэг тийш болоогүй байхад бид яараад яах вэ. Энэ асуудал дээр шалгалт дөнгөж явуулж байна гэж ойлгосон. Миний бодлоор холбооны удирдах зөвлөлөөс ёс зүйн шийтгэл ногдуулж таарна. Мэдээж тодорхой хугацаагаар барилдах эрхийг нь хасах болов уу. Бөх хүнд барилдах эрхийг нь хасна гэдэг сэтгэл санааны том шийтгэл болдог. Эцэст нь хэлэхэд, олимп, сонгууль, Оюутолгойн асуудал сөхөгдсөн эгзэгтэй цаг мөчид бидний бахархлыг идэж ууж байгаа зүйлд нь болохгүй  зүйл хольж бидний “эсрэг” тавьсан уу, эсвэл Ерөнхийлөгчтэй хамгийн ойр хүнийг улс төрийн бай болгон ашигласан уу. Ерөнхийлөгчийн олигархиудтай хийж буй тэмцлийн эсрэг ойрын хүмүүсийг нь энэ мэтээр зориуд хальтруулж, харлуулах санаатай үйлдүүд явагдаад эхлэв үү гэдгийг  эргэн тунгаах орон зай бидэнд үлдсэн байгаасай л гэж бодож байна даа.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (68)

  • Irgen (103.212.117.39)
    Arhi wikski uusan hun galzuurtlaa sogtoj ch bolno sogtohgui baij ch bolno, tuhain ueiin setgel sanaani nuhtsul baidlaas ch shaltgaaldag zuil. Zaaval gadni nuluu bna, geh ni utgagui hereg
    2021 оны 10 сарын 13 | Хариулах
  • Bayaraa (202.21.98.238)
    Нээрээ ямар ш**даг хулгайчууд вэ энэ. Ийм юман дээрээ хүртэл хариуцлагаа хүлээгээд явж чадахгүй эр хүн байх ч гэж дээ. Энэ нэг долдойгоороо бас мэдэгдэл хийлгээд байгаа юм уу. Түвшинбаярыг гудамжинд тааралдсан газар нь нулимаж явах хэрэгтэй шүү ард түмээн.
    2021 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.219.186)
    Жанхуугийн угаадас гудрагч хогийн новш оо, чи жоохон ч гэсэн хүн шиг бай. Наад балай танхай новшийг гянданд хорь. Чиний өмхий ам илүү байна.
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин. (66.181.183.87)
    Улс төржүүлж хэн нэгэнтэй хамаатуулж хэрэггүй.Ер нь согтсон үед хүний жинхэнэ авир гар ч ирнэ.Хүүхэнүүд байсан бол тэр талаар холбож үзэх хэрэгтэй??? Гэтэл хүний нэр дурьдаж хагаралдуулах талаас нь ярьж болохгүй. Хутган үймүүлж байна.!!!
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (203.91.115.48)
    Угаасаал онгироо нэр төр аваад бүүр болохоо байсаныг чи мэдэж байгаашдээ нээх гадны нөлөө энэ тэр битгий балайр ОУОХ медиалуудыг нь авах хэрэгтэй
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (124.158.96.193)
    Хэдэн охид ингэж ярьсан байна. Би л хувьдаа Түвшинбаяр шиг зэрлэг олимпын аваргатай суухгүй, тэр Энхбат шиг даруухан зөөлхөн начинтай сууна гэж хөөрөлдөж байна гэж нэг ах ярилаа.
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (124.158.96.193)
    Түвшинбаярын архинд вискны шилээр хүний толгой хага цохь гэсэн программ хийчсэн гэнээ. Жэнкогийн нэрийг унагах зорилготой гэнэ үү? Жэнко олигархиуудтай тэмцдэг ерөнхийлөгч учраас гэв үү энэ пялдаг чинь? Энэ Бөхөөгийн сэтгэцийг шалгуулах хэрэгтэй.
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зориг (202.126.90.53)
    Манайхан хар пиар муухай уг ээ болимор...эр алдаж эрэг нурлаа..2 сайхан найз нэг н ухаангуй эмнэлэгт негее н хэцуу нэртэд..ер архи савнаамаа бусдыг дийлдэг.Одоо бид Энхбатынхаа телее залбирч эруул энх болохыг хусэх н чухал !
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.189.48)
    Зөв л юм ярисан байна.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zochin (202.9.46.237)
    argaa barsan xyyxed aaviinxaa tolgoig maajina gedeg shig yum yarij bn. Umuuruud yanz byriin shaltag xaigaad bx yumgyi. Tuvshinbayariin bgaa bdal ni ene. Yun yanz byriin yum idyylj uulgax .
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Сүхээ (103.57.93.200)
    Худлаа донгосж байна. Түвшинбаяр угаасаа танхай этгээд байсан шүү
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
    • Мөнхжаргал.
      Битгий хуц
      2021 оны 04 сарын 07
  • бид (82.64.33.185)
    Бас л бодууштай юм. Энэ асуудлыг сайн шалгах хэрэгтэй.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (104.143.92.62)
    http://offshore.mn/index.php?view=article&type=item&val=6200
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Хохирсон ард түмэн (193.36.225.111)
    Энэ муу одоо дуугүй байх хэрэгтэй, өөрийнхөө оффшороо тайлбарла, АНУ-д байхад тэнд нь шалгуулах хүсэлт гаргаад явуулах хэрэгтэй.. Юун Амэркд эмчлүүлэх, тэнд шалгуул.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.72.107)
    ene hun zugeer l shalgah sanal heljee. omoorch hamgaalsan ug alga
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.72.107)
    Ярьсан юмыг ойлгохгүй тэнэг хүмүүс. Нягталж шалгах ёстой гэж байна. Хэнд ч хардах эрх бий. Шууд хэлчихээгүй байна. Сонин, ном уншиж наад толгойгоо сэргээж үз. Монголчууд аа. Арай л харанхуй бүдүүлэг байна шүү.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.88.129)
    Магадлалтай л хардаж ба
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Иргэн (192.82.91.76)
    Энэ хүний сэтгэхүй эрүүл үү?
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (122.201.22.143)
    Зөв л дүгнэлт хийж боловсрол байна аа. Манайхан долигнож хэт магтана,эсвэл газар доор ортол муулна. Ёрын зантай болж дээ.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.129)
    Ойлгосонгүй. Энд Ерөнхийлөгч ямар хамаа байна аа. Бас хоол унд архи дарсанд нь "юм" хольсон байж магад л гэнэ, урьд өмнө танхайрч хүн зодоогүй л гэнэ. Энэ бүгдээс харвал энэ хэрэг замхрах бололтой дог шүү. Миний бодлоор хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс авсан Мэдээнээс харвал санаатай үйлдэгдсэн танхайн гэмт хэрэг юм шиг ээ.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.161)
    Хүний амь настай холбоотой юм ярьж бна тэр хүн байлдаж цусаа урсгаагүй л байх Түвшинбаярыг ийм юманд өмөөр ч явдаг хуцандаа амьсгаа минь медальтай медальгүй монгол улс байсан байх ч болно битгий хуцацгаагаарай нөгөө талл хохирсон хүнийг бол ар гэрийн бод танай хэн нэг хүнийг чамайг ийм болгосон бол яахуу чи гөлөг минь
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Сум (202.9.46.222)
    Хорлосон гэх гээд байгаа юм уу женког хамгаалах санаатай хоосон хардлага бас пялдагнуур гэж жигтэйхэн энэ тошарищийг бас шалгах хэрэгтэй
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
    • Ийм үeд улс төр холж хутгах нь дэмий. Хэргээс мултрах муу арга гэж харагдана шүү дээ. Чин үнэн байдлыг л барих нь хүний чанар юм шүү.
      2021 оны 04 сарын 07
  • Иргэн (203.91.115.48)
    Ёс суртахуунт монгол хүн бол бүх шагналыг нь хураа гэж шаардаж байна. Сайн муу ч монголчууд зандалчны медалиар дутахгүй. Илүү ёс суртахуунт, ухамсартай, илүү амжилт гаргах аавын хөвгүүд цаашид олон ч төрнө дөө, харж байгаарай.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.27.166)
    Энэ хүн мундаг үнэн ярилцлага өгсөн байна анх уулзалт эхэлсэн гараа нь Булганы засаг дарга гэхээр л улс төрийн эх үүсэлтэй болж таарсан тэгээд л иймэрхүү асуудлыг бодож л байсан л даа. Ерөнхийлөгчтэй ямар нэг байдлаар холбоотой байдаг байсан байж ийм хяналтгүй явдал суудал хийж хүний аманд орчих вуу гэсэн бодол төрж л байсан гэхдээ хүмүүс ихэвчлэн том дээд түвшиний хүн ийм үйлдэл хийсэн гэдэгт нь шууд зэвүүцэн сандарч тэвдэж эхэлсэн л дээ бүх нийтээрээ л сандралд орсон үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй тэрнээс шууд харлуулж буй юм биш өөрийнхөө амьдралыг харлуулчихлаа гэж бодсон хэрэг учрыг нь сайн шалгаж олох л үлдэж байна даа.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Амьгүй болтол зодсон гэхээр л гомдос хүрээд байх юм. Эрүүл ухаан яавч биш ээ. Одоо монголчууд минь эв эеэ хичээж амьдарцгаая ухаантай л байцгаая.
      2021 оны 04 сарын 07
  • хариуцлага нэхэгч (202.21.107.71)
    Өө яг л хэлсэн байна даа. Сэтгэцэп нь нөлөөлөх юм уулгасан гэж. Ардчилсан намын хулгайч царайлсан Амартүвшин тэнд бөндөгнөөд уух юм барьж өгөөд л сүйд болоод байсан гэсэн. Тэрийг сайн шалга. Зориуд хийсэн байх.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.179.232)
    Энэ далдага Түвшинбаярыг хорлож хүн зодуулсан нь Женког унагах гэсэн операци гэж ярьжээ. Ийм амьтанд пальдага, далдага, хутгуур, хорчин гэсэн үгс ч гоёдно
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • daldaga (192.82.69.112)
    tuvshinbayariin olymp-oos avsan tumuruus iluu hunii ami nas eruul mend chuhal
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • пилдага бисдаа бэ (64.119.19.194)
    ах
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Хахаха (124.158.83.131)
    Юун олон үгээр бичдэг юм бэ? Түвшинбаярт ял битгий өгөөрэй гэж хэлчиж чадахгүй. Шууд хэлж бай даа.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • baatar (66.181.161.31)
    paldag bolp za
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.41.2)
    Түвшинбаярт сэтгэцэд нөлөөлөх эм өгч байгаад Энхбатыг зодууулсан гэж тэнэг юм битгий ярь. Ямарч баримт нотолгоогүй өөрийн мунхаг ухаандаа бодсон зүйлээ ярьж иргэдийн тархийг битгий угаа.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
    • Zochin
      Em uguud setgetsed ni nuluuluud yu hiij bgaga medeeguu uchraas yal awahguu bolgoh geed ene hergiig haah zorilgotoi bgan bna da
      2021 оны 04 сарын 07
  • Ард (202.126.88.184)
    Тэр пи3да чинь чам шиг "мундаг" сэтгэхгуй бна даа
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.117.178)
    hunii zoblong ulcterjuuleh hereggui l baisan yum daa
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.86)
    Машбат дасгалжуулагчын хүү бөх бат байх уул нь зөв ярьж байгаад улс төржүүлжих юмаа
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.56)
    Хуцдаг муу гөлөг!!!. Энэ новш биеэ тоогоод явсан газраа хүн зодоод гэмтээж бэртээгээд яваг гэсэн үг үү!!!. Энэ муу лаларын амжилт тэндээ л биз Монгол улсад юу наалдчихсан юм. Энэ новшийн авчирсан медалтай медалгүй монгол болоод байсан болох л байлгүй!!!. Новшийн муу архичин лаларыг явсан газар нь буудчих юмсан муу хогийн ургамал!!!.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (103.57.92.124)
    Юу юу гэнээ Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдахын тулд хор өгөөд найзыг нь зодуулсан гэнэ үү Тэгээд бас би мөнгөтэй болхоороо Амеркид эмчилүүлж байна ч гэх шиг элийрэх юмдаа
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.19.30)
    Бөхбат гэж монгол нэр бишээ Баттулгын угаадас горилогч байх тэнэгийн хийсэн хэргийг улс төржүүлэх аргаа олж ядаж байнаа аятайхан байсан чинь дээр байхаа Хэрүүл зодоон хулгай худал шалиг завхай үйлдэлд холбогддог бах хүнийг бөх гэдэг юмуу энэ бүхнээс хол явдаг юм даа хийморт муу бөхийн жудаггүй гээд ахмад бахчүүд цээрлэдэг юм даа
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (117.111.6.2)
    Хүн зодууллаа.Өрөөл татан болчоод байхад юун амжилт яриад байгаа шар нохойн гөлөг вэ
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Иргэн (64.119.19.30)
    Бөхбат та Түвшинбаярыг өмөөрөх нь зөвөө Булганд хүн зодож танхайрсаныг бас л сэтгэцэд нөлөөлөх юм уусан гэх үү яасан их улс төржүүлж ярих юм яадаг ч байсан үйлдэл нь зөв юм уу
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.88.231)
    Хуцдаг пялдага вэ Олон улсын Олимпийн хороонд өргөдөл гаргаж энэ яргачин, зодоонч, архичин сдаг Олимпийн медалиудыг хурааж шоронгууд явуулах хэрэгтэй. Дараа дараагийн иймэрхүү гаруудад сургамж болог.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
    • Zochin
      Yag zuv demjij bna. Ard ni olon aav eejiin huuhduud bgaa. Olimpiin ter baitgui avarguud Mongoloos turnu.
      2021 оны 04 сарын 07
  • зочин (103.9.90.100)
    битгий улс төржүүл.Угаасаа тэнэг, онгироо, сагсуу, хүн хайрладаггүй учраас нэгнээ ингэж үхтэл нь зодсон байна. бусдаас буруу бүү хай.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.31.165)
    HAIR DAHGUI MALIG YLLA
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.72.107)
    archaagui mongolchuud. dandaa huniig haraar hardag. ta nart taalagdah yum bnu
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Иргэн (59.153.113.192)
    Үхсэн ац ! Нэг муу алт л аваа биз Аз нь таарч ганц тонгороод .... Цагтаа тэрмуу металлийг чинь ар халхын цуут аварга Ж. Мөнхбат! ! маань авчил бсн юм ! Тэнэг , танхай , хогын пацааныг битгий хөөрөгдөөд бай ! Ялыг нь үүрүүлээд шоронд нь явуулсугай
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
    • Zochin
      Zuv demjij bna
      2021 оны 04 сарын 07
  • Batsuh (192.82.64.93)
    Ene golog hudlaa shaaj bna
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.52)
    60 настай хагалгаа хийлгэсэн Тулга гэдэг хүнийг хагалгаан дээр нь пизда минь гээд цохисон гэж Энхбатын гэргий ярилцлага өгсөн Настай хүнийг тэгж болохгүй шүү дээ
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.195.4)
    Новшнууд яргачингаа зүгээр гэмгүй болгох гээд хор найруулж байна да ....удахгүй Энхбат буруутан болох юм байна л да
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Irgen (66.181.187.233)
    Bokhbat aikhtar omoorch ee, omoorch omgoolsoor baigaad huniig evdchikheed yu soliprood baigaa ym
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.161.109)
    Эрчүүдэд зөрчилдөх асуудал байлгүй л яахав. Улсын том цолтой, өндөр ажил албан тушаалтай хүн байж ямар ч үед биеэ барих, асуудалд ухамсартай хандах чадвартай байх ёстой. Хамгийн гол нь буруутгаад байхаас илүү гаргасан "АВИР, ҮЙЛДЭЛД" нь хүмүүсийн дургүй нь хүрээд байгаа байх гэж бодож байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд МҮОХ-г сайн менежментээр удирдах Түвшинбаяраас илүү мэдлэг, боловсрол, чадвартай боловсон хүчин Монгол улсад байгаа.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.217)
    Бөхбат маш зөв өнцгөөс ярьжээ биеэ сайхан эмчлүүлээд эх орон элгэн садандаа ирээрэй
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.80.193)
    Гүндүүгүй цайлган сэтгэлтэй, Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг ажлаас нь халаагүй гэж гуцах хэрэггүй. Б.Баттүшигийг ажлаас нь УИХ - ч халж чадахгүй. Олигархиудтай тэмцэж байгаа Жэнкогийн хамгийн ойрын хүн гэнэ. Яаж ингэж тархи угааж тэнэгтэж байнаа. Жэнкогийн угаадасыг уудаг тэнэг гар Бөхбат гэгч өвөрмонгол эр юм гэдэг.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Энэ хүн нөгөө Женкогийн Оффшорт бүртгэлд бас хам нэр нь бдаг нөхөр мөн бна л даа. Женкотойой Оффшорын хамааралтай!!!!
      2021 оны 04 сарын 07
  • Зочин (192.82.72.107)
    Монголчууд түвшөөг долоож үхэх шахсан даа. Одоо ингэх юм уу
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
    • Түвшээг долоох биш ард түмэн хайрлаж бахархаж байсан. Харин ард түмний тэр агуу хайр хүндэтгэлийг даасангүй. Буруутай зүйл хийсэн бол буруутгахгүй өөр яах билээ. Ард түмний хайр хүндэтгэлийг дарга нарын бөгс долоогчтой битгий зүйрлэж тэнэгт. Ард түмэн Түвшинбаяраас хариу юу ч горьдоогүй хүсээ ч үгүй. Харин улам их амжилт хүлээж байсан байх.
      2021 оны 04 сарын 07
  • Зочин (202.126.90.118)
    Тэр үед хамт байсан хүмүүсийн асуудал шүү дээ зөв сайн шалгах хэрэгтэй
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Монголхүү (64.119.23.22)
    бөхбат гэгч нөхөр түвшээтэй адил мөнгөнд согтчихсон гар байна. яасан баян тарган паразит вээ. ард түмэнд гэртээ харих автобусны 500 төгрөг олдохгүй, ардын хүүхэд хог түүж идэж амьдарч байхад юун хаа байсан америкт эмчлүүлэх вээ. ард түмний хөлс хүчийг сорогч паразитууд далд орцгоо!
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
    • Эгч нехер бас бутэхгуй ээ.Женког дагасан ххэдэн бех бvvр гаараад хvн болгоны дээрлэхээд байгааг бvгд мэднэ штээ.Булганы засаг дарга бас 1 бехед бас хариуцлага хvлээлгэ.Ер нь энэ хэдэн бехийг ком тер засушит оруулмааргуй бана юм.яСумьяабазар яаж байгааг харж байгааг биздээ.
      2021 оны 04 сарын 07
  • Irgen (202.9.46.241)
    Sumiinhan ni balmad zantaig ni heldeg judochidiig deerelhej zoddog naizuudiigaa zodoj naiziin holboogoo tasalsan geed hereg olon baina le husla helj huniig buu uugshuulj bai
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.72.107)
    harin tiim ee tuvshinbayar tiim muu hun bish jiriiin neg mongol zaluu uls turiin zolios bolloo
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    Найзыгаа ингэтлээ зодсон түмэн буруу ч гэсэн өөр ямар нэг яс хаясан юм байгаа юм болов уу даа, Хүмүүс зүгээр нэг ингэж хэлээд байхгүй биз дээ
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zochin (202.9.41.34)
    Ene hvn mash zov gargalgaa hellee. Olimpiin horoonii darga gedeg alban tushaaliig n avah gesen humuusiin yvuulga gej haragdaj bga shvv .humus yah ve hvn uhtel n zodson ged oor ymiig olj harahgui bnda .
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
    • шударга ёс
      байж болох л юм, албан тушаалын төлөө нүдээ ч өгөхөөс буцахгүй хүмүүс бна бна, маш их харамсч бна. унасан байхад нь дэвснэ гэдэг нь угааса хүн биш хөгийн юмнууд л хийдэг
      2021 оны 04 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 29 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 18 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 30 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 45 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 52 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 21 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК