
Монголын уран зургийн галерейн захирал, Монголын урчуудын эвлэлийн
шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх, МУЭ-ийн
шагналт уран барималч А.Очирболд, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван
нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 26-нд Монголын
урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна

Монголын уран зургийн галерейн захирал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх, МУЭ-ийн шагналт уран барималч А.Очирболд, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 26-нд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.
Үзэсгэлэнг Эзэн Богд Чингис Хааны 850 жилийн ойд зориулж байгаа бөгөөд уран бүтээлч дөрвөн найз “Чингис хаан”-ыхаа ойд өөрсдийн уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа юм.
Дөрвөн найз уран бүтээлчид энэ үзэсгэлэнгээрээ нүүдэлчин монголчуудын их түүх, гүн ухаан соёл, үндэсний ёс заншил, ан амьтан, байгалийн зүй тогтлыг харуулах юм. Мөн монгол ахуй амьдралаас сэдэвлэж, орчин үеийн урлагийн арга барилаар дотоод сэтгэлгээгээ илэрхийлж, өөр өөрсдийн өнгө аясаар мэргэжлийн өндөр төвшинд уран бүтээлээ хийж гүйцэтгэснээрээ ихээхэн онцлогтой.
Д.Ундрах 24tsag.mn