Гэрийнхээ аль нэг буланг дахин давтагдашгүй өвөрмөц болгохыг хүсч байгаа бүтээлч сэтгэлгээтэй бүсгүйчүүд анхаарлаа хандуулна уу. Жимсний чанамал, даршилсан ногооныхоо шилийг хаялгүй хадгалдаг бол одоо л тэдний хэрэг гарах нь дээ. Үнэ өндөртэй зургийн жааз, сувенир авч тавьсны оронд яаж мөнгөө хэмнэн, гэрээ чимж болохыг заах гэж байна.
Хэрэгтэй зүйлс:
1. Цэвэрхэн шилэн сав
2. Таны гэрэл зураг
3. Шугам
4. Хайч
5. Харандаа
Энэ маш энгийн аргыг ашиглан янз бүрийн хэмжээтэй, төрөл бүрийн шилнүүдээр гэрийнхээ нэг буланд өвөрмөц зургийн цуглуулга үүсгэж болох юм.
1.
Хэрэгтэй зүйлс:
1. Цэвэрхэн шилэн сав
2. Таны гэрэл зураг
3. Шугам
4. Хайч
5. Харандаа
2. Шилэн савныхаа өндрийг хэмжээд, зурагаа хэмжээнд нь тохируулан хайчлаарай.
3. Шилэн саваа дээш нь харуулж байгаад, зурагныхаа толгойг доош нь харуулаад, эвтэйхэн хагас хуйлж оруулна.
4. Ингээд жааз бэлэн!
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (4)