“Хүчит шонхор” захад өнөөдрийн байдлаар махны үнэ өмнөх хоёр долоо хоногтой харьцуулахад кг хонины ястай мах 6300-6800 төгрөг байсан бол 5900-6000 төгрөг, үхрийн цул 7500-9000 төгрөг байсан бол 7000-8300 төгрөг болж дунджаар 400-800 төгрөгөөр хямдарчээ. Мөн сүү, тарагны үнэ тус бүр 100 төгрөгөөр нэмэгдсэн ч гурил, ургамлын тос, хүнсний ногоо болон цагаан идээний үнэ харьцангуй тогтвортой байна. Тус зах дээр худалдаалж буй махны үнийн харьцуулалт: /кг, төгрөгөөр/
|
Мах |
Хоёр долоо хоногийн өмнө |
Өнөөдрийн байдлаар |
|
|
Хонь |
цул |
7300-7500 |
6000-7000 |
|
ястай |
6300-6800 |
5900-6000 |
|
|
Ямаа |
цул |
6800-6900 |
6000-6500 |
|
ястай |
5800 |
5000-5500 |
|
|
Адуу |
цул |
5000 |
4800-5000 |
|
ястай |
3500-3800 |
3800-4000 |
|
|
Үхэр |
цул |
7500-9000 |
7000-8300 |
|
ястай |
6600-7100 |
6300-8300 |
|
|
Тэмээ |
6300 |
5800 |
|



















































