Дуучин
Жастин Тимберлэйк гоонь эрийн үдэшлэг зохиожээ. Тэрээр үдэшлэгээ
өнгөрсөн пүрэв гаригт 20 гаруй найзуудын хамт Лас Вегаст зохиосон байна.
Үүнийхээ дараа шоугаа Мексикт ирж үргэлжлүүлжээ.
Дуучин Жастин Тимберлэйк гоонь эрийн үдэшлэг зохиожээ. Тэрээр үдэшлэгээ өнгөрсөн пүрэв гаригт 20 гаруй найзуудын хамт Лас Вегаст зохиосон байна. Үүнийхээ дараа шоугаа Мексикт ирж үргэлжлүүлжээ. Е Online сайтын мэдээлснээр Жастины Тимберлэйкийн үдэшлэгт түүний дотны анд Тимбаланд оролцсон гэнэ. Гэхдээ Тимбаланд үдэшлэгийг үргэлжлүүлэн Мексикт хамт ирсэн эсэх нь тодорхой бус байгаа аж.
31 настай жүжигчин Жессика Билтэй сүй тавьсан Тимберлэйк гоонь эрийн үдэшлэгээ зохиосон тул тэдний хурим удахгүй болох байх хэмээн таамаглаж байна.
Жессика Бил, Жастин Тимберлэйк нар 2007 оноос болзож гурван сарын дараа салсан боловч дахин нийлж 2011 оны 12 дугаар сард сүй тавьсан юм.
Д.Идэр





















































