Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир гавьяатын цайллага өнөөдөр болно

Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очирын Гавьяат тамирчин цолны мялаалга өнөөдөр “Баянгол” ресторанд болох аж. Их спортод хөл тавьж, жүдо бөхийн “А” үсэг сурсан цагаас эхлэн өнөөдрийн энэ амжилт өөд хөтөлсөн үе үеийн багш, дасгалжуулагч, гэр бүл, найз нөхөд гээд жүдо бөхөөс төрсөн отгон гавьяатын эрхэм нандин, дотны хэн бүхэн нь түүний найранд уригджээ.