
Жүжигчин
Том Круз охин Суригаа сар гаруйн турш хараагүй байна. Гэхдээ энэ нь
түүнийг охинтойгоо холбоотой байдаггүй гэсэг үг биш юм. “Биелэгдэшгүй
даалгавар” киноны од охиноо ихэд санаж байгаа аж. Учир нь тэрээр Суригаа
наймдугаар сарын дөрөвний өдрөөс хойш хараагүй аж.

Жүжигчин Том Круз охин Суригаа сар гаруйн турш хараагүй байна. Гэхдээ энэ нь түүнийг охинтойгоо холбоотой байдаггүй гэсэг үг биш юм. “Биелэгдэшгүй даалгавар” киноны од охиноо ихэд санаж байгаа аж. Учир нь тэрээр Суригаа наймдугаар сарын дөрөвний өдрөөс хойш хараагүй аж.
50 настай Том Круз Лондонд “All You Need is Kill” кинонд тоглож байхад, охин Сури нь ээж Кэйти Холместай хамт Нью-Йорк хотод амьдарч, нэгдүгээр ангид элсчээ.
Тэрээр охинтойгоо уулзаж чадахгүй байгаа учраас ихэд санаж өдөрт олон удаа утсаар ярих болсон байна.
Тэд тусдаа амьдрах болсон нь хосууд салсантай холбоотой юм. “Тэд салсан нь Сурид маш хүнд туссан. Холмес охиноо Крузд өгөхийг хүсдэггүй. Учир нь тэр Крузыг Суриг баллана гэдгийг мэддэг. Гэхдээ мэдээж тэдэнд уулзаж чөлөө олгодог” хэмээн Кэйти Холмесын найз хэвлэлд ярьжээ.
Д.Идэр