
Харумафужи Д.Бямбадорж энэ сарын башёд нэг ч уналгүй, 30 даваатай болоод байсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр Хакухо Даваажаргалыг давсанаар нэг ч ялагдалгүй хоёр дараалан түрүүлэх боллоо.
Одоогийн байдлаар 31 дараалан даваад байгаа Харумафужи Японы мэргэжлийн сумогын 70 дахь их аварга болох нь тодорхой боллоо.