“Челси” тэргүүллээ хадгалж үлдлээ

Английн премьер лигийн тавдугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт лигийг тэргүүлж байгаа “Челси” клуб талбай дээрээ “Сток Сити”-г хүлээн авч, арай гэж 1:0-ээр буулгаж авлаа. Шинэ улирал эхэлсэнээс хойш “Сток Сити”-гийн хамгаалалт үнэхээр хүчирхэг байгаа. Тэр дундаа талбай дээрээ дийлдэшгүй болсон гэхэд болно. Тэр ч утгаараа өчигдрийн тоглолтод “Челси”-гийнхэн зочдын хамгаалалтыг сэтлэх гэж зовсон. Бүтэн 85 минут довтолсны эцэст арай гэж нэг гоол оруулсан юм. Гоолыг эхлэлийг зүүн жигүүрийн хамгаалагч Эшли Коул тавьж, өөрөө гоолдсон. Ийнхүү “Челси” тавдугаар тойрогт хожсоноор 12 оноотой хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.
Бусад тоглолтын дүн
Свонси Сити 0-3 Эвертон
Виган Атлетик 1-2 Фүлхэм
Вест хэм 1-1 Сандерланд
Вест Бромович 1-0 Риединг
Соутхамптон 4-1 Астон Виллаа