

Төрийн тэргүүнүүд удаан хугааны турш тус хоёр орны цус асгаруулсан дайн байлдааныг эцэс болгож, энх тайвны гэрээ хэлэлцээр хийх тухай асуудлаар уулзсан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хоёр Суданы хүйтэн харилцаанд олон мянган ард түмэн хохирч байгаа учраас нөхцөл байдлыг намжаах хэрэгтэй гэсэн анхааруулгыг тус улсын Засгийн газрын эрхмүүдэд өгөөд байсан.
Түүнчлэн Судан болон Өмнөд Суданы харилцаанд Африкийн холбооны нөлөөлөл их учраас дээрх асуудалд анхаарлаа хандуулахыг тус холбооны холбогдох хүмүүсээс тэрбээр хүссэн юм. Олон улсын шинжээчид хоёр орны удирдагчдын дээрх уулзалтыг Бан Ги Муний хүсэлтээр Африкийн холбооноос тус улсуудад анхааруулга өгсөнтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм байна.
Д.Идэр