

Тус тэмцээнд өнгөрсөн жилийн ДАШТ, энэ жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн болон “Гран-При” тэмцээнүүдэд медаль хүртсэн бөхчүүдийг нэр заан урьсан байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй 11 бөх уригдсанаас гавьяат тамирчин О.Бурмаа ганцаараа очжээ.
Жин тус бүр түрүүлсэн бөхөд 10000, түүнээс 2000-ыг нь дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд 5000, хүрэл медаль хүртсэн бөхөд 2000 ам.долларын урамшуулал олгосон уг тэмцээний эмэгэтйчүүдийн 72 кг-д өрсөлдсөн манай бөх О.Бурмаа нэгдүгээр тойрогт Казахстаны бөх Эльмира Сыздыковатай сугалаа таарч 1:0, 1:0 онооны харьцаагаар ялсан ч хоёрдугаар тойрогт Шведийн бөх Анна Женни Франссонд 0:3, 1:0, 0:1 онооны харьцаагаар хожигдсон байна. Харин дагах барилдаанд Азербайжаны бөх Наталья Паламарчукийг 1:0, 4:0 онооны харьцаагаар дийлж хүрэл медаль авчээ.
Д.Ундрах 24tsag.mn