
“Намрын ногоон өдрүүд 2012” нэгдсэн арга хэмжээ 7 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна.

“Намрын ногоон өдрүүд 2012” нэгдсэн арга хэмжээ 7 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээг хөдөө аж ахуйн яамнаа жил бүр хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хоршооллын салбарыг сурталчлах зорилгоор зохион байгуулдаг аж. Намрын ногоон өдрүүд энэ жил “мишээл экспо” төвд маргаашнаас 10 дугаар сарын 2-ны хооронд болох юм байна.
“Намрын ногоон өдрүүд 2012” нэгдсэн арга хэмжээнд нийслэл, орон нутгийн шилдэг үйлдвэрлэл эрхлэгчид оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ 7 хоногийн турш танилцуулахаас гадна олон улсын үйлдвэрлэл эрхлэгчид оролцох аж.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)