
Өнөөдөр МАН-ын Чингэлтэй дүүргийн үүрийн 250 гишүүн МАХН-д элсэхээр болжээ. Тэд ямар шалтгаанаар намын гишүүнчлэлээ өөрчилж байгаагаа хэвлэлийн бага хурал зарлан тайлбарлах юм байна. Хэвлэлийн бага хурал 12 цагт МАХН-ын төв байранд болно.
Өнгөрсөн долоо хоногт Усны газрын дэд дарга З.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү МАН-ын нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, тэргүүлэгчээр ажиллаж байсан П.Хангал нар МАХН-ын гишүүний батламжаа авсан билээ.