

-Энэ өдөр Өмнөд Африкт “Өв соёлын өдөр” болно.
-1852 онд Анри Жиффардын зохион бүтээсэн анхны хийн хөдөлгүүрт агаарын хөлөг Парисаас Трап хүртэл 27 км аялжээ.
-1853 онд адмирал Депуант албан ёсоор Шинэ Каледоныг Францын нэрийн өмнөөс удирдах болжээ.
-1906 онд АНУ-ын Ерөнхийлөгч Теодер Рузвельт Вайоминг дахь “Чөтгөрийн цамхаг” байгалийн тогтоцыг анхны Үндэсний дурсгал болгон дархалжээ.
-1948 онд “Honda Motor” компани үүсгэн байгуулагдсан байна.
-1957 онд европын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн “Camp Nou” Барселонд нээгджээ.
-2007 онд Мьянмарын Янгонд 30-100 мянган хүн засгийн газрын эсрэг жагсаал хийжээ.
Д.Ундрах 24tsag.mn