
Өчигдөр Нигерийн Баучи хотын христийн сүмд ээлжит террорист халдлага болжээ. Террористууд сүмийн гадаа машинтайгаа ирж бөмбөг шидээд зугтаасан байна. Дэлбэрэлтийн улмаас хамгийн багадаа хоёр хүн нас барж, 48 хүн гэмтжээ. Албаны хүмүүс энэ хэрэгт христийн шашин болон барууны хэв маягийг эсэргүүцдэг Боко Харам бүлэглэлийн гишүүдийг буруутгаж байгаа юм. Боко Харам 2010 оноос хойш 1400 гаруй христийн шашинтай хүний аминд хүрсэн гэсэн тоо гарчээ. Өчигдөр болсон халдлагын дараа цагдаа нар Баучи хотын айл бүрийг нэгжиж, Боко Харамын гишүүдийг хайж байгаа гэнэ.
Өнгөрсөн оны зул сарын баяраар Боко Харамын террористууд баярын мөргөл үйлдэж байсан хоёр сүмийг дэлбэлж, 25 хүний амь насанд хүрч байсан юм.