МАХН-ынхан гэрэлт зул хөөргөлөө
МАХН-ынхан гэрэлт зул хөөргөлөө
Өчигдөр орой МАХН-ын төв байр цагаан ордны өмнөх талбайд
МАХН-хан гэрэлт зул хөөргөх ёслолыг үйлдлээ. Уг үйл ажиллагаанд МАХН-ын ЕНБД
Г.Шийлэгдамба, Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Байгаль орчин ногоон хөгжлийн
яамны дэд сайд Б.Тулга, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Бямбасүрэн болон
МАХН-ын 108 зуутын дарга нар ирж оролцлоо. Гэрэлт зулыг тэнгэрт өргөснөөр муу
зүйлийг үлдэн хөөж сайн сайхныг урин дууддаг гэж Монголчууд бэлгэддэг.
Өчигдрийн гэрэлт зул хөөргөх ёслолыг Монгол улсад дахин улс төрийн цуст хэлмэгдүүлэлт
бүү гараасай, шударга, ардчилсан иргэнийхээ эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг төр
бий болоосой хэмээн залбирч 108 гэрэлт зулыг тэнгэрт хөөргөжээ.
Т.Хулан