Монголын залуучуудын холбоо “Авлига авахгүй, Авлига өгөхгүй” аяныг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд нээн ажилуулж буй www.avliga.mn сайтад иргэд нэр, хаягаа нууцлан авлигын талаарх мэдээлэл өгч болдог. Иргэдийн тус сайтад өгсөн мэдээллээс харвал одоогийн байдлаар хамгийн их авлига өгсөн нь Улаанбаатар хотынхон болоод байна.Улаанбаатарчууд хэн нэгэн төрийн албан тушаалтанд авлигал өгөхдөө 263 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Харин авлигад өгсөн мөнгөний хэмжээгээр Дорнод аймаг хоёрт, Говь-Алтай аймаг гуравт бичигдсэн байна.
Өнгөрсөн сард энэ жагсаалтыг Эрдэнэт хотын иргэд тэргүүлж байсан юм. Иргэдийн авлига өгсөн, авсан тухай мэдээллүүд нь ихэвчлэн тендер, уул уурхайн тусгай зөвшөөрөл болон төрийн байгууллагуудаар хурдан үйлчлүүлэхийн тулд өгсөн гэх шалтгаануудтай байдаг аж.
Б.Баяр



















































