
Хонконгийн Ванчай спортын ордонд зохиогдсон мэргэжлийн мутай
бокс-кикбоксын халз тулаанд оролцсон кикбоксын спортын олон улсын
хэмжээний мастер Б.Мягмарсүрэн өрсөлдөгч Хонконгийн тамирчин Вэнгийг
тулааны гурван үед техникийн давуугаар буулган авч “Libogen Fight”
тэмцээний аварга боллоо.

Хонконгийн Ванчай спортын ордонд зохиогдсон мэргэжлийн мутай бокс-кикбоксын халз тулаанд оролцсон кикбоксын спортын олон улсын хэмжээний мастер Б.Мягмарсүрэн өрсөлдөгч Хонконгийн тамирчин Вэнгийг тулааны гурван үед техникийн давуугаар буулган авч “Libogen Fight” тэмцээний аварга боллоо. ОУХМ Б.Мягмарсүрэнгийн хувьд тус тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлээд байна. Монголоос өрсөлдсөн бусад тамирчид болох Ч.Шижир-Эрдэнэ, Г.Жавхлан, Б.Халиун нар өрсөлдөгч тамирчидтайгаа энэ тэнцүү өрсөлдсөн ч ялалтыг хараахан авч чадаагүй байна. Энэхүү тэмцээн сар бүр зохиогддог бөгөөд Монголын тамирчид гурав дахь жилдээ ийнхүү амжилттай оролцоод ирлээ. Энэ удаа залуу кикбоксчидоо дэмжин Мэргэжлийн боксын аварга , Монгол Улсын гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэв очжээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 9-нд Сингапур улсад IBO холбооны аварга цолны төлөө Индонезийн боксчин Дауд Иордантай 12 үе өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn