Бразилийн гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн довтлогч Шейла Кастро нэгэн гялгар сэтгүүлд зориулж нүцгэлсэн байна. Өөрийн Facebook дэх хуудсан дээр тамирчин бүсгүй “Vip сэтгүүлийн 10 дугаар сарын дугаарыг үзээрэй. Та нарт таалагдана байх гэж найдаж байна. Үнсье” гэж бичжээ.
Лондонгийн олимпийн тоглолт дээр Бразилийн шигшээ баг дахин аваргалахад Шейла багийнхаа тэргүүлэгч тоглогчдын нэг байсан юм. Хагас шувтаргын тоглолтод ОХУ-ын шигшээ багтай таарахад Кастро бүсгүй 27 оноо багтаа авчирчээ.

Сонирхолтой нь, олимпийн тоглолтын өмнө Британийн сэтгүүлчид хамгийн халуухан 10 эмэгтэй тамирчны жагсаалтыг гаргасан билээ. Ингэхдээ тэд тамирчдын гадаад үзүүлэлтүүдийг харьцуулав. Гэвч эхний аравт Шейлад зай олдоогүй юм. Англичууд торны цаанаас бөмбөгөөр нааддаг тоглоомд тийм ч дурладаггүйтэй энэ нь холбоотой биз ээ.

Д.Ундрах 24tsag.mn