

МУЗН 2009-2011 онд дээрх хандивлагч байгууллагуудын дэмжлэгээр "Хил дамнасан ХДХВ-ээс сэргийлэх" төслийг Дорноговь аймгийн Замын-Үүд, Ховд аймгийн Булган сумын Ярантын боомт, ӨМӨЗО-ны Эрээн хот, Шинжан уйгарын Такишкен боомтуудад хэрэгжүүлэхдээ биеэ үнэлэгчид, хил дамнан наймаа эрхлэгчид, хөдөлгөөнт хүн ам, том оврын машины жолооч нарт БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаар мэдээлэл олгож, халдвараас сэргийлэх, бусдад халдвар тараахгүй байх арга барилд суралцахад тодорхой хувь нэмэр оруулсан учраас төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Төсөл хэрэгжих хугацаанд залуучуудад ээлтэй үйлчилгээ бүхий "Залуучуудын хөгжлийн төв"-ийг дөрвөн аймагт байгуулах аж.
Д.Ундрах 24tsag.mn