

Хоёр метр өндөр, 297 кг жинтэй энэхүү яст мэлхийний зүйл нь нэн ховордсон амьтны төрөлд багтдаг аж. Яст мэлхий өнгөрсөн лхагва гаригт Труро хотын ойролцоо орших Памет боомтын ойроцоох шаварт гацсан байхад нь орон нутгийн иргэн олсон байна. Мэлхийг лхагва гаригт олсон боловч маргааш нь амьтны эмнэлэгт хүргэсэн аж.
Амьтны эмч Тони ЛаКассе яст мэлхийг үхлийн ирмэгт ирсэн байсан хэмээн ярьсан байна. Яст мэлхийн зүүн сэлүүр нь гэмтсэн байсан учраас шаварнаас холдож чадахгүй, ихэд өлссөн байжээ.
Д.Идэр