
Юнеско-гийн Монголын үндэсний комисс болон "Гёте" институт хамтран
Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчилэн" хийдийн хуучин ном судрыг
сэргээн засварлах сургалтыг өнөөдөр эхлүүлнэ.

Юнеско-гийн Монголын үндэсний комисс болон "Гёте" институт хамтран Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчилэн" хийдийн хуучин ном судрыг сэргээн засварлах сургалтыг өнөөдөр эхлүүлнэ. Юнеско-гоос хэрэгжүүлж буй "Цаасан баримтат өвийг хадгалан хамгаалах нь: Зүүн Азийн цаах хийх арга барил, цаасан баримтат өвийг хадгалан хамгаалж ирсэн уламжлал, арга зүй 2008-2012" төслийн хүрээнд уг ажлыг зохион байгуулж буй гэнэ. Цаасан баримтат өвийг хадгалан хамгаалж, сэргээн засварлах онол практикийн сургалт явуулахаар Юнеско-гийн олон улсын цаасны мэргэжилтэн Дирк Перлман иржээ. Сургалт ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ удаа гэнэтийн аюул гамшгийн үед бэлэн байх, гэнэтийн аюул гамшгаас урьдчилан сэргийлэх болон гэмтэж муудсан баримтат өвд усан цэвэрлэгээ хийх аргад суралцуулж, мэргэжилтнүүд сэргээн засварлах ажлыг хийх юм.
Д.Ундрах 24tsag.mn